Шахмал түлшний хомсдолд орохгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шахмал түлшний хомсдолд орохгүй

No photo description available.

/2021.10.07/: Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 97 байршилд нийт 71,4 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна. Энэ нь нэг сарын хэрэгцээнд хүрэлцэхүйц түлш юм. Үйлдвэрлэлийн гол түүхий эд болох барьцалдуулагч бүтээгдэхүүн нэг сарын нөөцтэй байгаа тул шахмал түлшний хомсдолд орохгүй.

Шахмал түлшний нөөц бүрдүүлэхдээ Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газартай хамтран шаардлага хангасан агуулахыг сонгож хадгалдаг бөгөөд галлагааны оргил үед нэмэлтээр худалдаанд гаргах зориулалттай.

Гэр хорооллын бүсэд гэрээт борлуулалтын 414 цэг ажиллаж байгаа бол үүнийг хэрэгцээ шаардлага, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан нэмэгдүүлдэг юм.

Эх сурвалж: НЗДТГ

“Д.Монголхүү гэгч ТАНХАЙ этгээд цагдаагийн албан шаардлагыг биелүүлээгүй“
“Д.Монголхүү гэгч ТАНХАЙ этгээд цагдаагийн албан шаардлагыг биелүүлээгүй“
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.