“Д.Монголхүү гэгч ТАНХАЙ этгээд цагдаагийн албан шаардлагыг биелүүлээгүй“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Д.Монголхүү гэгч ТАНХАЙ этгээд цагдаагийн албан шаардлагыг биелүүлээгүй“

/2021.10.07/ Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооноос цаг үеийн асуудлаар мэдээллээ.

Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Н.Алтанбаатар

Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Н.Алтанбаатар: ОН-ийн аюулгүй байдлын төлөө хоёр жил гаруй цаг наргүй зүтгэж байгаа. Цагдаагийн албан хаагчид гэр бүлдээ цаг гаргаж амжихгүй, зарим албан хаагчид нас барж байна.

Сүүлийн өдрүүдэд болж байгаа жагсаал цуглаанд цагдаагийн байгууллагын ажилчдыг иргэдэд буруу ойлголт төрүүлж турхирч байна.

Иргэн Д.Монголхүү цагдаагийн ажилтны эсрэг зүй бус үйлдэл гаргаж, түүнийг цагдаагийн ажилтан албадан баривчилсан.

"Цагдаагийн ажилтан ардаа гэр бүл, ах дүү, хамаатан садантай. Өдөр бүр шүдээ зуугаад ажлаа хийгээд явж байгаа."

Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Хуульд заагаагүй чиг үүргийг цагдаагийн албан хаагч биелүүлэхгүй байх эрх байгаа юу?

- Цагдаагийн албаны хуулинд хууль бус чиг үүрэг өгсөн тохиолдолд цагдаагийн албан хаагч гүйцэтгэхгүй байх хууль эрх зүйн зохицуулалттай.

- Д.Монголхүүг үндэслэлгүйгээр баривчилсан гэж шүүхээс мэдэгдсэн? Энэ талаар тайлбар өгөөч.

- Цагдаагийн байгууллага дур мэдээд нэг иргэний эрх чөлөөнд халдах боломжгүй. Баривчлах зөвшөөрлийг шүүх өгч байж цагдаа ажлаа хийж байгаа.

- Цагдаагийн ажилтан Д.Монголхүүд буруу шаардлага тавьсан эсэхийг та харсан уу?

- Үгүй, хараагүй. Цагдаагийн албан хаагч хуулийн дагуу шаардлага тавихад зүй бусаар харьцаад байвал хууль хэрэгжихгүй.

- Яагаад цагдаа ямар шаардлага тавьсан нь тодорхойгүй зөвхөн нэг талыг барьсан бичлэг үзүүлнэ вэ?

- Цагдаагийн ажилтан шаардлага тавихад эсэргүүцэж, зүй бус авирласан бичлэгийг авч ирсэн.

- Цагдаагийн албан хаагч ёс зүйтэй байж чадаж байна уу? Цахим орчинд нэлээд хэрэг илэрч байна?

- Уулын мод урттай богинотой. Цагдаагийн албанд ажиллаж байгаа хүмүүст тухай бүрдээ арга хэмжээ авч ажиллаж байгаа.

- Та Монголхүүг буруутай гэх өнцгөөр ярьж байна? Гэтэл Монголхүүг яагаад сулласан юм бол?

- Цагдаагийн албан хаагч буруутай үйлдэл гаргасан гэх дүгнэлт гаргавал манай талаас ажилтанд арга хэмжээ авна. Одоогоор ямар ч дүгнэлт гараагүй тул хэн нь буруутай талаар маргах шаардлага байхгүй.

Д.Батсүрэн: Малаа бүртгэлжүүлснээр малчдад олон талын боломж бий болно
Д.Батсүрэн: Малаа бүртгэлжүүлснээр малчдад олон талын боломж бий болно
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.