Арбидолыг хэрэглэх эмийн жагсаалтаас ХАСААГҮЙ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Арбидолыг хэрэглэх эмийн жагсаалтаас ХАСААГҮЙ

Мэдээ.МН

/2021.09.13/ Эрүүл Мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ээс ковид-19-ын оношлогоо эмчилгээг байнга өөрчилдөг. Манай улсын хувьд ч мөн өөрийн орны нөхцөл байдалдаа уялдуулан коронавируст халдварын үед хэрэглэх эмүүдийг шинэчилж байгаа гэв.

Арбидол эмийн хувьд өвөрмөц эмчилгээний удирдамж гэдэг заалтаас хассан болохоос хэрэглэх эмийн жагсаалтаас хасаагүй гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

Гэсэн хэдий ч манай улсын эмийн худалдаа эрхлэгчид нийтдээ 10 орчим тэрбум төгрөгөөр нөөц бүрдүүлэхээр захиалга өгсөн. Үүнээс 3,9 тэрбум төгрөгийн Арбидол эмийг татан аваад байна. Өвөрмөц эмчилгээний аргаас ДЭМБ тус эмийг хассанаар их хэмжээний алдагдалд орж болзошгүй нөхцөл бүрдээд байна.

Иран улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэнэ
Иран улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэнэ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.