Иран улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иран улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэнэ

Shanghai Cooperation Organization to meet in Dushanbe | Foreign Brief

/2021.09.13/: Есдүгээр сарын 17-нд Душанбе хотод Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага (ШХАБ) байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурал болно гэж Тажикистаны ГХЯ мэдээлэв.

“Ойн дээд хэмжээний уулзалтын үеэр ШХАБ-ын 20 жилийн үйл ажиллагааны үр дүн, байгууллагын хүрээнд олон талт хамтын ажиллагааны төлөв байдал, хэтийн төлөвийн талаар хэлэлцэнэ. Төрийн тэргүүнүүд бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, шинэ коронавирусын тахлын улмаас үүссэн хямралын үр дагаврыг даван туулахын тулд ШХАБ-ын хүрээнд хийх хамтарсан арга хэмжээг хэлэлцэх" ГХЯ-ы гэж мэдэгдэлд дурджээ.

"Душанбегийн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үр дүн гарсны дараа ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүнүүд Исламын Бүгд Найрамдах Иран Улсыг ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх журмыг эхлүүлэх, Арабын Бүгд Найрамдах Египет улс, Катар Улс, Саудын Арабын Вант Улстай яриа хэлэлцээний түнш статустай болох тухай шийдвэр гаргах төлөвтэй байна."

“Гишүүн орнуудын төрийн тэргүүн нар ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон ШХАБ-ын гүйцэтгэх хорооны захирлыг сонгох талаар шийдвэр гаргах болно. Уулзалтын төгсгөлд Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны санаачилгаар ШХАБ-тай тохиролцсоны дагуу түүхэндээ анх удаа тус байгууллагын сүлд дууг эгшиглүүлэх болно. ШХАБ-ын түүхэн дээд хэмжээний уулзалтын үр дүнд ШХАБ-ын 20 жилийн ойг тэмдэглэх Душанбегийн тунхаглал, 30 орчим шийдвэр гаргахаар төлөвлөж байна" гэж ГХЯ-аас нэмж мэдээлэв.

Өмнө нь Иран улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Казем Жалали тус улс ШХАБ-д гишүүнээр элсэх боломжтой талаар ярьсан юм.

Эх сурвалж: russian.rt.com

Оросын эрдэмтэд гэрлийн тусламжтайгаар материалын шинж чанарыг өөрчилж сурчээ
Оросын эрдэмтэд гэрлийн тусламжтайгаар материалын шинж чанарыг өөрчилж сурчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.