Иргэд гол усанд эндэх явдал их байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэд гол усанд эндэх явдал их байна

GJ1A1435.jpg

/2021.07.07/: Баяр, амралтын өдрүүд болох гэж байгаатай холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн байгууллага, Цаг уур, орчны шинжилгээний газраас хамтран мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Сүүлийн 10 жилд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 2091 хүн амь насаа алдсан бөгөөд үүний 53.7 хувийг үер, усны ослын шалтгаан эзэлж байна. Үерийн улмаас 52, усны ослын улмаас 1070 хүн нас барсан. Түүнчлэн усны ослын тохиолдлын 77 хувийг аялал зугаалгаар явж байгаад амь насаа алдсан тохиолдол эзэлж байна. Тухайлбал, 2020 оны наадмын өдрүүдэд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын дуудлагын 34 хувийг усны осол эзэлж, 17 хүн амь насаа алдсан бол он гарсаар өнөөдрийн байдлаар 7 аймгийн 15 сум, нийслэлийн 3 дүүрэгт 23 удаагийн усны ослын тохиолдлоор 37 иргэн амь насаа алдсаны 8 нь хүүхэд байгаа” хэмээн онцоллоо.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга “Онцгой байдлын байгууллагатай хамтран жил бүр гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн ажилладаг. Иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн усанд эндэх, осолдох тохиолдол их байна. “Усны ослоор эндсэн хүүхдүүдийн хувьд дийлэнх нь орон нутагт, эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж амь насаа алдсан” гэсэн юм.

Харин Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн гадаргын ус судлалын хэлтсийн инженер С.Саранцацралт “7, 8 дугаар сард баруун болон төвийн аймгуудын нутаг, ялангуяа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар буюу иргэдийн амралт зугаалгаар хамгийн их зорчдог нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох, дулааны улиралд богино хугацаанд, бага хэмжээний газар нутгийг хамран ажиглагддаг дуу цахилгаантай, ус ихтэй, ширүүн аадар бороо орох төлөвтэй байна".

Цаашид орох хур тунадасны эрчимшил, хэмжээнээс хамаарч гол, усны түвшин нэмэгдэж, үерийн аюултай түвшинд хүрэх учир гол, усны ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Эх сурвалж: https://nema.gov.mn/n/117493

Замын-үүдийг цэгцлэх ажил явагдаж байна
Замын-үүдийг цэгцлэх ажил явагдаж байна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.