Ерөнхий сайд Ч.Оюун-Эрдэний тушаалаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үүсээд буй асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд тус суманд хийгдэх хяналт шалгалтын ажлыг ХЗДХ-ийн яамны сайд Х.Нямбаатараар ахлуулсан АТГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ зэрэг хууль хяналтын байгууллагуудаас бүрдсэн баг хийж байгаа билээ.
Тэгвэл тус шалгалтын хүрээнд өнгөрөгч шөнө Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал С.Ганбатыг ТЕГ-аас баривчилж гэрт нь нэгжлэг хийх үеэр их хэмжээний бэлэн мөнгө буюу 500 мянган ам.долларыг хураан авсан байна.
С.Ганбат нь өнгөрөгч 5 дугаар сарын 3-ны өдөр Бригадын генерал цолыг ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар хүртсэн юм.