/2023.03.29/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох сайд нар танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар "Оюутан цэрэг"-тэй холбоотой шийдвэр гарчээ.
Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-Оюутан цэрэг хөтөлбөр оюутнуудын дунд их эрэлт хэрэгцээтэй байдаг. Өнгөрсөн жил цахим платформоор бүртгэдэг болсноос хойш тодорхой хэмжээгээр ил тод болж байна. Энэ жил улсын төсөвт 160 оюутны санхүүжилт шийдэгдсэн байсан. Тэгвэл Ерөнхий сайд оюутнуудтай уулзах уулзалтын үеэр энэ тоог 1,500 болгож, ковотыг нэмлээ.
Өөрөөр хэлбэл энэ жилээс эхлэн 1,500 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах юм гэлээ.