Оюутнуудын шалгалтын үеэр Д.Нацагдоржын номын сан 24 цагаар ажиллана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутнуудын шалгалтын үеэр Д.Нацагдоржын номын сан 24 цагаар ажиллана

/2023.03.29/ Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутнуудын төлөөлтэй уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар санал авчээ.

Тэдний зүгээс номын сангийн асуудал нэлээд хүндрэлтэй байдаг гэдгийг хэлсэн байна. Үүнээс үүдэн төрийн өмчийн 6 их, дээд сургуулиудын номын санг 24 цагийн ажиллагаатай болгох шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргажээ. Мөн оюутнуудын шалгалтын үеэр Улаанбаатар хотын нийтийн номын сан буюу Д.Нацагдоржын номын санг 24 цагаар ажиллуулахаар болсон байна.

Хэрэв дээрх үйл ажиллагаа амжилттай болвол цаашид нийслэлд байрлах нийтийн номын сангуудыг 24 цагийн горимд үе шаттайгаар шилжүүлэх ажээ.

ЭМД-аа төлсөн эсэхээс үл хамаарч БҮХ ОЮУТНЫГ эрт илрүүлэгт хамруулна
ЭМД-аа төлсөн эсэхээс үл хамаарч БҮХ ОЮУТНЫГ эрт илрүүлэгт хамруулна
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.