Д.Амарбаясгалан: Зуны цагийн хуваарьт энэ жил шилжихгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Зуны цагийн хуваарьт энэ жил шилжихгүй

/2023.03.29/ Зуны цагийн хуваарьт шилжих асуудлаар ЗГХЭГ-аас мэдээлэл өглөө.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Нар мандаж, жаргаж буй цагтай тохируулан ажил хөдөлмөр эрхлэх байдалд анхаарлаа хандуулах ёстой. Эдийн засаг, ажлын бүтээмжид өндөр ач холбогдолтой гэж үздэг.

Яамдаас санал авахад, ЦХХХЯ болон Стандарт хэмжилзүйн газраас "Олон улсын байгууллагуудтай харилцаа үүсгэдэг техникийн зохицуулалтыг хийхэд хугацаа ордог" гэсэн тайлбар, санал ирсэн. Үүнтэй холбогдуулаад Засгийн газраас энэ асуудлаар шийдвэр гаргана. Гэхдээ энэ жилээс эхлэхгүй гэлээ.

Мөн тэрээр, "Ирэх жилээс зуны цагийн хуваарьт шилжиж, мөрддөг байх нь манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө болон бусад асуудлаар ач холбогдолтой гэж үзэж байгаа учраас Засгийн газрын тогтоолыг гаргах нь зүйтэй гэсэн санал яригдаж байна. Тогтоолыг УИХ-д танилцуулж, гаргаад Олон улсын байгууллагуудад хандана. Ирэх жилээс тогтмол цагийн хөдөлгөөн хийгддэг болох нь ач холбогдолтой" гэв.

О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг суллахаар болжээ
О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг суллахаар болжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.