О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг суллахаар болжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг суллахаар болжээ

/2023.03.29/ "Их бит" компанийн үүсгэн байгуулагч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарын ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангиас суллахаар болжээ. Энэ талаар үүсгэн байгуулагчдын нэг Б.Эрхэмбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрээр:

-Дөнгөж сая цагдан хорионы онлайн шүүх хурал дуусаж шүүгч хорихгүй байх шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд 30 удаагийн цагдан хорионы шүүх хурал болж асар их ачаалалтай байсан өмгөөлөгч нартаа чинь сэтгэлээсээ баярлалаа гэжээ.

Эргэн сануулахад, тэднийг Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг.

ТОДРУУЛГА: Нийтийн эзэмшлийн талбайд удаан хугацаагаар орхисон машиныг ачна
ТОДРУУЛГА: Нийтийн эзэмшлийн талбайд удаан хугацаагаар орхисон машиныг ачна
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.