X Богд америкийн иргэншилтэй юу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

X Богд америкийн иргэншилтэй юу?

/2023.3.9/ Өчигдөр сошиал сайтуудаар Х Богдын зураг олон нийтэд ил боллоо.

Гандантэгчинлэн хийдэд болсон Дэмчог Нагбува авшиг хүртээх бэлтгэл хурлын үеэр XIV Далай лам 8 настай монгол хүүг "Халхын Х Богд айлдварт сууж байна" хэмээн онцолсон.

Өдгөө 8 настай хүүг Х Богдоор тодорсон нь монголын томоохон бизнесмений зээ хүү хэмээн шуугиж ч байна. Хэрэв энэ үнэн бол 8 настай хүү монголд биш, америкт төржээ. АНУ-д төрсөн хүүхдэд тус улсын иргэншлийг шууд олгодог.

Монгол Улсын хувьд давхар иргэншлийг зөвшөөрдөггүй хэдий ч давхар иргэншилтэй эсэхийг хэрхэн хянадаг нь тодорхойгүй.

Дашрамд сонирхуулахад, IX Богд Монгол Улсад анх 1999 онд хөл тавьж байв. Тухайн үед лам хуврагууд түүнийг нууцаар Бурханы шашны тэргүүнд өргөмжилсөн юм. Гэтэл эрх баригчдын зүгээс IX Богдыг "Визний хугацаа дууссан" хэмээн гаргажээ.

Дараа нь, 2009 онд дахин Монголд ирж байв. 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар IX Богдыг Монгол Улсын иргэнээр бүртгэсэн юм. Ингээд түүнийг дахин Бурханы шашны тэргүүнээр өргөмжилж, Ерөнхийлөгч батламжилж байсан түүхтэй.

IX Богд Жавзандамба Жамбалнамдол- чойжижанцан нь Түвдийн Үй муж дахь Лхасын хойд Томсик гэх газар 1932 онд төрж, 4 настайд нь IX Богдоор тодруулсан билээ.

Тэрээр 2012 оны гуравдугаар сарын 1-ний өдөр таалал төгссөн.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, салхи 18-24 м/сек хүрч ширүүснэ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, салхи 18-24 м/сек хүрч ширүүснэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.