СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, салхи 18-24 м/сек хүрч ширүүснэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, салхи 18-24 м/сек хүрч ширүүснэ

/2023.03.09/: Өнөөдөр Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн зүүн болон хойд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, говь талын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ

УИХ-ын дарга үе үеийн эмэгтэй парламентчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
УИХ-ын дарга үе үеийн эмэгтэй парламентчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
 
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.