Ч.Уранхолбоо: Хоёрхон настай охин хүчирхийлүүлчхээд байхад яагаад авч хэлэлцэхгүй байгаа юм бэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Уранхолбоо: Хоёрхон настай охин хүчирхийлүүлчхээд байхад яагаад авч хэлэлцэхгүй байгаа юм бэ

/2023.03.03/ Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн хоёр настай охинтой холбоотой хэргийн талаар хохирогчийн ээж болон “Хөөрхөн дэлхий” ТББ-ын тэргүүн Ч.Уранхолбоо мэдээлэл хийлээ.

“Хөөрхөн дэлхий” ТББ-ын тэргүүн Ч.Уранхолбоо:

-Ээж, охин хоёрын сэтгэл санаа нэлээд амаргүй байгаа. Охиныг шаардлагатай сэтгэл заслын эмчилгээнд оруулахаар зэхэж байсан боловч энэ хэргийг эцэслэн шийдтэл хойшуулахаар болсон.

2020 оны арваннэгдүгээр сарын 30-нд Арханхангай аймагт охин ээжтэйгээ байхдаа хэргийн талаар дахин ярьсан байдаг. Тухайн үед хохирогч охины ээж цагдаагийн байгууллагад хандаж, улмаар аймгийн эмнэлэгт очсон. Тэндээсээ шүүх эмнэлэгт очих шаардлагатай гэсэн цагдаагийн дүгнэлтийг авч тухайн газарт очсон байдаг. Тэнд очоод Хишигмаа гэх энэ чиглэлээр насаараа ажилласан нарийн мэргэжлийн эмчээр дүгнэлт гаргуулсан. Тэрээр охины хэрэг дээр ажиллаад тэтгэвэрт гарсан байгаа. Эмчийн анхны дүгнэлтэд "3 настай хүүхдийн охин хальс ийм байна гэж хэзээ ч байхгүй. Яалт ч үгүй энэ охин хохирсон байна. Онгон хальс нь урагдсан байна" гэж байсан. "Бид нар үүн дээрээ хатуу байр суурьтай байна. Энэ бол хүний ирээдүйтэй холбоотой маш чухал асуудал" ч гэж хэлсэн байдаг. Гэвч бидэнд эмчийн дүгнэлтийг танилцуулаагүй.

Охины бие дээр идээт үрэвслүүд маш их гарч байгаа. Мөн цочролд орсны улмаас үс нь маш их унаж байна.

Хоёр настай охин өөрийн мэдэх цөөн хэдхэн үгээр болж өнгөрсөн үйл явдлыг ээждээ ярьдаг. Энэ үеэр ээж нь заримдаа бичлэг хийдэг. Заримдаа амждаггүй.

Хоёр жилийн хугацаанд хоёрхон настай охин бие мах бод, сэтгэл санаагаараа хохирчхоод байна. Хүчирхийллийн хэрэг чимээгүй далд хэлбэрээр явагддаг. Бид нараас ямар нотлох баримт хүсээд байгаа юм. Хүүхэд бүх зүйлээрээ хохирчихсон, анхны эмчийн дүгнэлт байгаад байна. Энэ бүхнийг яагаад авч хэлэлцэхгүй байгаа юм.

Би аргаа бараад УИХ-ын даргад хандаж, нээлттэй сонсгол хийж өгөхийг хүссэн. Нотлох баримт хангалтгүй гэж үзсэн учраас сонсгол хийх боломжгүй гэсэн. Хоёрхон настай хүүхэд хүчирхийллийн золиос болчхоод байхад хэрэг шийдэгдэхгүй байна гэлээ.

Их цэвэрлэгээгээр 888.1 тонн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэжээ
Их цэвэрлэгээгээр 888.1 тонн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэжээ
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.