Оюутан цэргийн бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутан цэргийн бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ

/2023.03.03/ Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг гуравдугаар сарын 6-ны өдөр буюу ирэх даваа гарагаас E-Mongolia системээр хүлээн авна. Бүртгэлийн хүсэлтийг гуравдугаар сарын 10-ны 17.00 цаг хүртэл авах юм.

Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам”-ын дагуу хүсэлт илгээж буй оюутнууд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд,

  • Улаанбаатар хот дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-р дамжааны оюутан байх;
  • Сурлагын голч дүн 2,8-аас дээш байх;
  • 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
  • Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана.

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг гуравдугаар сарын 12-ны өдрөөс гуравдугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон e-mongolia системээр хүргүүлнэ.

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн талаар мэдээлэл авах болон хүсэлтийн хариутай холбоотой асуудлыг Батлан хамгаалах яамны 18001144 утсаар тодруулна уу.

Зөвшөөрөлгүй самбар, хаягийн байгууламж буулгах ажил эхэллээ
Зөвшөөрөлгүй самбар, хаягийн байгууламж буулгах ажил эхэллээ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.