Б.Солонгоо: Цар тахал нүүрлэсэн нөхцлийг харгалзаж ноогдол ашиг болгон нэг их наяд төгрөг санал болгосон гэж үзэж байгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Солонгоо: Цар тахал нүүрлэсэн нөхцлийг харгалзаж ноогдол ашиг болгон нэг их наяд төгрөг санал болгосон гэж үзэж байгаа

/2021.08.31/ Засгийн газрын хуралдааны мэдээллийг танилцууллаа.

ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонгоо:

Оюу толгой төслийн Зардал хэтэрсэн асуудал дээр санхүүгийн аудит хийх, цаашдаа зардал дээр хяналт тавьж үйл ажиллагаа явуулна.

ЗГ-ын хувьд татварын маргаанаа үргэлжлүүлэх байр суурьтай байгаа. Хоёр татварын актаас болж уг маргаан үүссэн. Үүнийг ЗГ үндэслэлтэй гэж үзэж байгаа.

Нэг их наяд төгрөгийн санал ирлээ гээд маргаанаа эцэслэхгүй. 2020 оны эцсээр ашиглалтад орсон байх ёстой гүний уурхай ашиглалтад ороогүй нь Монгол Улсын төсөвт сөргөөр нөлөөлсөн.

Энэ хүнд цагт цар тахал нүүрлэсэн нөхцлийг харгалзаж үзээд ноогдол ашиг болгон нэг их наяд төгрөг санал болгосон гэж үзэж байгаа. Гэсэн ч үүнийг нухацтай судалж үзэхээр байна.

34 хувиа худалдах санал одоогийн байдлаар яригдахгүй байх байр суурьтай байна.

Арван их наядын цогц ажлыг хийснээр 125 мянган ажлын байр хамгаалагдсан
Арван их наядын цогц ажлыг хийснээр 125 мянган ажлын байр хамгаалагдсан
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.