/2021.08.31/ МУ-ын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Сангийн яамнаас эдийн засгаа сэргээх арван их наядын цогц ажлын тайланг танилцууллаа.
Сангийн сайд Б.Жавхлан, "Арван их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд 56 цогц үйл ажиллагаа хэрэгжинэ. Үүнээс эдийн засагт үр нөлөө өгч байгаа, хамгийн их эрэлттэй гурван төрлийн зээл байгаа. Үүнд, Ажлын байрыг дэмжих, репо санхүүжилт, ипотекийн зээл багтаж байна.
Гурван хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийн төлөвлөгөө амжилттай хэрэгжээд гүйцэж байна. Нийт 24 мянган зээлдэгч зээл авсан. Үүний 18 мянга нь иргэд байна. Харин 5,000 гаруй ААН зээл авсан" гэв.
"Ингэснээр 125 мянган ажлын байр хамгааллагдсан. Төрөөс тавьж буй ганц шаардлага нь нөат төлдөг байхыг шаардсан. Төсвийн орлого төлөвлөж байснаас таван хувиар давж биелсэн. Ажлын байрыг хамгаалах, эдийн засгийг тогтворжуулах зорилгоо ажлын байрыг дэмжих зээл биелүүллээ" гэв.
Мөн тэрбээр эдийн засгийг сэргээх ажлууд цаашид хийгдэнэ гэв.
Гурван хувийн зээл нь жижиг бизнес эрхлэгч иргэд, ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой байсан юм.