/2023.2.7/ Хөгжлийн банктай холбоотой Эрүүгийн хэргээр Нийслэлийн Прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өгснийг 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хүлээн авчээ.
Нийт 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлтийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс, яллагдагч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт хийхээр товлон зарлажээ.
Урьдчилсан байдлаар уг хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, 4 хуулийн этгээд, прокурор 6, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч 2, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцохоор байна.
Нэг дор ийм олон хүн багтаах шүүхийн танхим манай улсад байхгүй.
Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хуралдааныг хуулийн хугацаанд, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх хүсэлтийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлд хүргүүлжээ.
Жич: 80 хүний нэрсийг уншихыг хүсвэл ЭНД ДАРНА уу.