“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай“ хуулийг эцэслэн боловсруулахыг үүрэг болголоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай“ хуулийг эцэслэн боловсруулахыг үүрэг болголоо

May be an image of 11 people, people standing, people sitting, suit and office

/2023.02.07/: Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажиллаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, агентлагийн үйл ажиллагаанд анхаарч ажиллах асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.Уртнасан агентлагийнхаа чиг үүрэг, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар хийсэн мэдээлэлдээ “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг урт, дунд хугацааны хөтөлбөрийн зорилтын хүрээнд тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг үйл ажиллагаандаа төлөвлөн агентлагийн 2020-2024 оны стратеги төлөвлөгөөнд 3 ерөнхий чиг үүргийн хүрээнд 24 зорилт, 59 арга хэмжээ тусган ажиллаж байна. Өрсөлдөөний тухай хуулиар монополь аж ахуй эрхлэгчийн үнийг хянах хуулийн зохицуулалттай хэдий ч нийт 133 аж ахуй эрхлэгч буюу тухайлбал, эрчим хүч, харилцаа холбоо, ус хангамжийн гэх мэт салбарын үнэ тарифыг хянаж, зөвшөөрөл олгох боломжгүй байна” хэмээгээд энэ онд хэрэгжүүлэх гол ажлуудаа танилцуулсан юм.

May be an image of 3 people, people sitting and people standing

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Цагаан сарын баяр ойртож буйтай холбогдуулан бизнес эрхлэгч ААН байгууллагууд, томоохон сүлжээ дэлгүүрүүд үнээ зохиомлоор хөөрөгдөхөөс сэргийлэх, мөн арилжааны банкууд иргэдэд хэрэглээний зээл олгохдоо үндэслэлгүй шимтгэл авдаг асуудлыг цэгцлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай гэсэн 3 хуулийн төслийг яаралтай эцэслэн боловсруулж Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийг даалгалаа.

Эх сурвалж: ШСАА

“Хөгжлийн банкны“ асуудлаар Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын 80 хүнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ
“Хөгжлийн банкны“ асуудлаар Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын 80 хүнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.