Газар хөдлөлтийн нуранги дор байхдаа хүүхдээ төрүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газар хөдлөлтийн нуранги дор байхдаа хүүхдээ төрүүлжээ

/2023.2.7/ Турк, Сирийн нутагт болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо нэмэгдсээр байна.

Өчигдөр энэ тоо 1800 байсан бол, өнөөдөр хэдийнээ 3830 болжээ. Улс орнууд газар хөдлөлтийн бүс рүү тусламжийн цуваа илгээсээр байна.

Газар хөдлөлт 7,5 магнитудын хүчтэй болсон бөгөөд ЮНИСЕФ-ийн мэдээлж буйгаар 5606 барилга орон сууц нуржээ.

Сирийн Алиппо хотод газар хөдлөлтийн улмаас нурсан барилгад дарагдсан байсан нэгэн эмэгтэй хүүхдээ төрүүлж, хүүхдийг нь эсэн мэнд эх барьсан үйл явдлын видеог твиттер хуудаснаа нийтэлжээ. Харамсалтай нь, эх хүүхдээ төрүүлснийхээ дараа нас барсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-ын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-ын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийллээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.