Газар хөдлөлтийн улмаас Сири, Туркд 3830 хүн амиа алдаад байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газар хөдлөлтийн улмаас Сири, Туркд 3830 хүн амиа алдаад байна

Scores dead in Turkey, Syria after powerful earthquake – DW – 02/06/2023

/2023.02.07/: Даваа гарагт Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас олон мянган байшин барилга нурсан байж болзошгүй гэж НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээллээ.

"Температур нь хасах хэмийг зааж, цас, бороо их орж байна. Сүүлийн өдрүүдэд Сири, Туркийн зарим хэсэгт хүчтэй цасан шуурга шуурсан. Цаашид цаг агаар тэгээс доош хэмтэй байх төлөвтэй байна" гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдэгдэлд дурджээ.

Live updates: Turkey-Syria earthquake kills thousands

Даваа гарагийн үүрээр Турк, Сирид болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас одоогийн байдлаар 3,830 хүн амиа алдсан нь батлагдаад байна. Зөвхөн Турк улсад л гэхэд 5606 барилга нурсан гэж Туркийн Гамшиг, онцгой байдлын албаныхан мэдээлэв. Сирийн хойд хэсэгт ч мөн адил хэмжээний сүйрэл болсон тухай мэдэгдэж байгаа аж.

НҮБ-ын Хүүхдийн сан нь Туркийн Засгийн газар болон Туркийн Гамшиг, онцгой байдлын удирдлагатай хамгийн өргөн хүрээтэй хүмүүнлэгийн хариу арга хэмжээ авахаар ажиллаж байгаа гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

ГССҮТ-өөс Батсүмбэр дэх ахмад настнуудад үзлэг, асаргаа сувилгаа хийжээ
ГССҮТ-өөс Батсүмбэр дэх ахмад настнуудад үзлэг, асаргаа сувилгаа хийжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.