Хөгжлөөрөө сүүл мушгисан 5 аймгийн ЗАСАГ ДАРГА НАР
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлөөрөө сүүл мушгисан 5 аймгийн ЗАСАГ ДАРГА НАР

/2023.02.06/ Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г жил бүр танилцуулдаг. Энэ жилийн 21 аймгийн өрсөлдөх чадварын тайлангийн үр дүнг энэ сарын 1-ний өдөр олон нийтэд мэдээллээ.

Ерөнхий үнэлгээгээр Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Булган аймаг хамгийн бага үнэлгээ авч, сүүлийн 5 байрт орсон байна. Өнгөрсөн жил мөн дээрх таван аймаг хамгийн бага оноотойгоор сүүл мушгиж байсан юм.

Эдгээр 5 аймаг Бизнесийн үр ашиг үндсэн бүлгийн хувьд сул байгаа нь судалгааны үр дүнгээр гарч иржээ. Тиймээс цаашид зүйлс, шийдлийг боловсруулан гаргасан байна.

Mpress.mn сайтаас энэхүү аймгуудаас "төрсөн" УИХ-ын гишүүдийн талаар мэдээлж байсан. Энэ удаад аймгийн Засаг дарга нарыг онцолж байна.

17. Баянхонгор /49.03/

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан

Засаг дарга: Д.Мөнхсайхан. Тэрээр 2020 оноос хойш Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа юм.

Ажилласан байдал:

  • 2000-2001 онд Аймгийн ЗДТГ-ын хүний нөөцийн ажилтан
  • 2001-2003 онд Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагад салбарын зохицуулагч
  • 2003-2005 онд “Монгол шуудан” ХХК-ийн салбарын захирал
  • 2007-2012 онд Аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын дарга
  • 2012-2018 онд “Их Богд зам” ХХК-ийн захирал
  • 2018-2020 онд “Эрдэнэс монгол” ХХК-ийн Санхүүгийн газрын захирал
  • 2020 оноос хойш Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байна.

Намын харьяалал: Монгол ардын нам

18. Говь-Алтай /48.43/

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар

Засаг дарга: О.Амгаланбаатар. 1976 онд төрсөн. Тэрээр 2013 онд тус аймгийн Засаг даргын албыг хашиж байсан бөгөөд 2017 оноос Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилласан байна. Үүний дараагаар дахин 2020 оноос Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж эхэлжээ.

Ажлын туршлага:

  • 2001 онд Бургастайн боомтод Гаалийн байцаагцаар ажилласан.
  • 2012 онд Говь-Алтай аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж эхэлсэн.
  • 2013 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын албыг хүлээж авсан.
  • 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилласан.
  • 2020 оноос Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байна.

Намын харьяалал: Ардчилсан нам

19. Булган /47.14/

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ

Засаг дарга: Б.Ариун-Эрдэнэ. 1983 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2020 оноос Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байна.

Ажилласан байдал:

  • 2014-2016 онд Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын орон тооны зөвлөх
  • 2018-2020 онд “Монголросцветмет нэгдэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын “Шижир алт” компанийн захирал
  • 2020 оноос хойш Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байна.

Намын харьяалал: Ардчилсан нам

20. Завхан /45.14/

Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал

Засаг дарга: Д.Түвшинжаргал. 1970 онд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн. Ам бүл 4. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2020 оноос хойш Завхан аймгийн Засаг даргын албыг хашиж эхэлсэн.

Ажил эрхлэлт:

  • 1993-1994 онд Их-Уул сумын 8 жилийн дунд сургуульд математикийн багш
  • 1994-2002 онд Их-Уул сумын 8 жилийн дунд сургуульд хичээлийн эрхлэгч, захирал
  • 2002-2007 онд Их-Уул сумын Засаг дарга
  • 2007-2008 онд Завхан аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн дарга
  • 2009-2011 онд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч
  • 2011-2012 онд “Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-ийн Завхан аймаг дахь салбарын дарга
  • 2012-2016 онд Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
  • 2019 оны 6 сараас Завхан аймгийн МАН-ын хорооны дарга
  • 2004, 2012, 2020 онд Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгч
  • 1996, 2000, 2004 онд сумын иргэдийн төлөөлөгчөөр тус тус сонгогдож байсан
  • 2020 оноос Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байна.

Намын харьяалал: Монгол ардын нам

21. Дундговь /39.95/

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат

Засаг дарга: Ц.Мөнхбат. 1980 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Дундговь аймгийн Засаг даргын албыг 2020 онд хүлээн авчээ.

Ажилласан байдал:

  • 2001-2003 онд "Ньюфийл" ХХК-д инженер
  • 2003-2005 онд "КЭПСА" ХХК-д захирал
  • 2007-2012 онд "Сатилайт Повер" ХХК-д ерөнхий захирал
  • 2012-2014 онд Барилга, хот байгуулалтын Сайдын зөвлөх
  • 2017-2020 онд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч
  • 2020 оноос Дундговь аймгийн Засаг даргаар тус тус томилогдон ажиллаж байна.

Намын харьяалал: Ардчилсан нам

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа
Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.