/2023.02.03/ Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судалж, үр дүнгээ танилцуулдаг. Энэ дагуу аймгуудын 2022 оны өрсөлдөх чадварын индексийн тайланг энэ сарын 1-ний өдөр танилцууллаа.
Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг тэргүүлсэн бол Дундговь аймаг хамгийн бага үзүүлэлтийг үзүүлсэн байна.
Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг анх боловсруулж эхэлсэн цагаас хойш жил бүр Орхон аймаг тэргүүлдэг байсан бол 2021 оноос хойш буюу хоёр жил дараалан Дорноговь аймаг нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа юм.
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг дараах 4 үзүүлэлтээр тооцоолж гаргадаг. Үүнд,
- Эдийн засгийн тамир тэнхээ,
- Засаглалын үр ашиг,
- Бизнесийн үр ашиг,
- Дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн нийт 175 шалгуур үзүүлэлтээр нарийн тооцоолдог.
Улмаар үүнд үндэслэн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудад тулгарч буй бэрхшээлүүд болон шийдлийг боловсруулан гаргажээ.
16. Архангай /49.79/
- Бизнес эрхлэгчдээ дэмжих, шударга өрсөлдөх боломжийг бий болгох
- Хот төлөвлөлт, авто зам сайжруулах
- Хөдөө аж ахуй, газар тариаланг дэмжих, боловсруулах үйлдвэр барих
- Банкны зээлийн хүүг бууруулах, зээлийн таатай нөхцөл бий болгох
- Төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй, уялдаа холбоотой болгох
13. Баян-Өлгий /53.99/
- Бизнес эрхлэгчдээ дэмжих, шударга өрсөлдөх боломжийг бий болгох
- Банкны зээлийн хүүг бууруулах, зээлийн таатай нөхцөл бий болгох
- Барилгажилт ногоон байгууламжид түлхүү анхаарах
- Төрийн байгууллагын үйлчилгээ уялдаа холбоогүй, хүнд сурталтай
- Төсвийн зарцуулалт ил тод байх шаардлагатай
17. Баянхонгор /49.03/
- Татварын таатай нөхцөл бий болгох
- Өргөн хэрэглээний бараа болон түүхий эд материалын үнийн өсөлтөд анхаарах
- Ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх, сургалт хөтөлбөрт хамрагдуулан чадавхжуулах
- Агаарын бохирдол
- Бизнес эрхлэгчдээ дэмжих, шударга өрсөлдөх боломжийг бий болгох
19. Булган /47.14/
- Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шаардлагатай бүтээн байгуулалтыг хийх
- Төрийн байгууллагын үйлчилгээ уялдаа холбоогүй, хүнд сурталтай
- Төсвийн зарцуулалт ил тод байх шаардлагатай
- Банкны зээлийн шаардлага, барьцаа, хүүг бууруулах
- Бизнес эрхлэгчдээ дэмжих, шударга өрсөлдөх боломжийг бий болгох
18. Говь-Алтай /48.43/
- Барилга бүтээн байгуулалт, авто зам сайжруулах, ногоон байгууламж барих
- Ажлын байр бий болгох, ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх
- Бизнес эрхлэгчдээ дэмжих, төрөөс ирэх дарамтыг багасгах
- Татварын таатай нөхцөл бий болгох
- Төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй болгох
5. Говьсүмбэр /82.79/
- Төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй болгон сайжруулах
- Төсвийн зарцуулалт болон тендерийн үйл явцыг ил тод байлгах шаардлагатай
- Бизнес эрхлэгчдээ дэмжих, шударга өрсөлдөх боломжийг бий болгох
- Барилга бүтээн байгуулалтын ажлын эрчимжүүлэх, халуун хүйтэн усны асуудлыг шийдвэрлэх
- Банкны зээлийн хүүг бууруулах, зээлийн таатай нөхцөл бий болгох
3. Дархан-Уул /85.93/
- Ажлын байр бий болгох, ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх
- Төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй болгон сайжруулах
- Авто замын чанар муу
- Бизнес эрхлэгчдээ дэмжих, татварын таатай нөхцөл бий болгох
- Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах
1. Дорноговь /100/
- Банкны зээлийн хүүг бууруулах, зээлийн таатай нөхцөл бий болгох
- Урт хугацааны аймгийн хөгжлийн бодлоготой болох, түүнийг хэрэгжүүлэх
- Төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй болгон сайжруулах
- Авто зам, авто зогсоол
- Хот дахин боловсруулах үйлдвэр байгуулах
8. Дорнод /74.83/
- Банкны зээлийн хүүг бууруулах, зээлийн таатай нөхцөл бий болгох
- Авто зам, авто зогсоол
- Урт хугацааны аймгийн хөгжлийн бодлоготой болох, түүнийг хэрэгжүүлэх
- Бизнес эрхлэгчдээ дэмжих, шударга өрсөлдөх боломжийг бий болгох
- Тендэрийн үйл явцыг ил тод, шуурхай болгох
21. Дундговь /39.95/
- Урт хугацааны аймгийн хөгжлийн бодлоготой болох, түүнийг хэрэгжүүлэх
- Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хот төлөвлөлтийг сайжруулах
- Ажлын байх бий болгох, ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх
- Банкны зээлийн хүүг бууруулах
- Төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй болгон сайжруулах
20. Завхан /45.14/
- Ажлын байр бий болгох, ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх
- Бизнес эрхлэгчдээ дэмжих, шударга өрсөлдөх боломжийг бий болгох
- Урт хугацааны аймгийн хөгжлийн бодлоготой болох, түүнийг хэрэгжүүлэх
- Бүтээн байгуулалтыг эрчимжүүлж хот төлөвлөлтөд анхаарах, үйлдвэрлэл хөгжүүлэх
- Дулааны цахилгаан станц байгуулах, эрчим хүчний тасралтгүй байдлыг хангах
2. Орхон /97.33/
- Бизнес эрхчлэгчдээ дэмжих, шударга өрсөлдөх боломжийг бий болгох
- Тендэрийн үйл явцыг ил тод, шударга болгох
- Урт хугацааны аймгийн хөгжлийн бодлоготой болох, түүнийг хэрэгжүүлэх
- Ажлын байр нэмэгдүүлэх
- Татварын таатай нөхцөл бий болгох
9. Өвөрхангай /74.73/
- Урт хугацааны аймгийн хөгжлийн бодлоготой болох, түүнийг хэрэгжүүлэх
- Хөнгөлөлттэй зээл олгох
- Дулааны төв шугам байгуулах, эрчим хүчний тасралтгүй байдлыг хангах
- Бүтээн байгуулалтыг эрчимжүүлж хот төлөвлөлтөд анхаарах, үйлдвэрлэл хөгжүүлэх
- Агаарын бохирдол
4. Өмнөговь /85.33/
- Бизнес эрхчлэгчдээ дэмжих, шударга өрсөлдөх боломжийг бий болгох
- Татварын уян хатан бодлого баримтлах
- ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг оновчтой, хүртээмжтэй, шударга олгох
- Урт хугацааны аймгийн хөгжлийн бодлоготой болох, түүнийг хэрэгжүүлэх
- Төрийн байгууллагын хүнд суртал
10. Сүхбаатар /64.35/
- Татварын уян хатан бодлого баримтлах
- Бизнес эрхчлэгчдээ дэмжих, шударга өрсөлдөх боломжийг бий болгох
- Банкны зээлийн хүүг бууруулах
- Ажилах хүчний оролцоог нэмэгдүүлэх
- Төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй болгон сайжруулах
6. Сэлэнгэ /76.32/
- Боловсон хүчнийг чадавхжуулах
- Бизнес эрхлэгчдээ дэмжих
- Урт хугацааны аймгийн хөгжлийн бодлоготой болох, түүнийг хэрэгжүүлэх
- Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах
- Тендэрийн үйл явцыг ил тод, шударга болгох
14. Төв /50.71/
- Бизнес эрхлэгчдээ дэмжих
- Банкны зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлттэй зээл олгох
- Татварын уян хатан бодлого баримтлах
- Төрийн албан хаагчдыг чадавхжуулах
- Төсвийн зарцуулалт ил тод байх шаардлагатай
11. Увс /59.08/
- Бизнес эрхлэгчдээ, үйлдвэрлэгчдээ дэмжих
- Боловсон хүчнийг чадавхжуулах
- Банкны зээлийн хүүг бууруулах, зээлийн таатай нөхцөл бий болгох
- Татварын уян хатан бодлого баримтлах
- Төрийн үйлчилгээний бүх шатанд ил тод, шударга, хүнд сурталгүй байдлыг хангаж, үйл ажиллагааны тэгш, хүртээмжтэй байдалд хяналт тавих
15. Ховд /50.06/
- Тендэрийн үйл явцыг ил тод, шударга болгох
- Төрийн хүнд суртал, авлига
- Боловсон хүчнийг чадавхжуулах
- Халамжийг бууруулах
- Хог дахин боловсруулах үйлдвэр байгуулах
12. Хөвсгөл /54.12/
- Автозамыг сайжруулах, тээвэр ложистикыг хөгжүүлэхэд анхаарах
- Боловсон хүчнийг чадавхжуулах
- Дулааны цахилгаан станц байгуулах, эрчим хүчний тасралтгүй байдлыг хангах
- Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах
- Төсвийн зарцуулалт ил тод байх шаардлагатай
7. Хэнтий /76.02/