Хөгжлөөрөө сүүл мушгисан 5 аймгаас “төрсөн“ УИХ-ын ГИШҮҮД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлөөрөө сүүл мушгисан 5 аймгаас “төрсөн“ УИХ-ын ГИШҮҮД

/2023.02.01/ Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г жил бүр танилцуулдаг. Энэ жилийн 21 аймгийн өрсөлдөх чадварын тайлангийн үр дүнг өнөөдөр олон нийтэд мэдээллээ.

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг

  • Эдийн засгийн тамир тэнхээ,
  • Засаглалын үр ашиг,
  • Бизнесийн үр ашиг,
  • Дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн нийт 175 шалгуур үзүүлэлтээр нарийн тооцоолж гаргадаг. Энэхүү 175 шалгуур үзүүлэлтээс статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн 141 шалгуур үзүүлэлтийг ашиглан аймгуудын өрсөлдөх чадварыг эрэмбэлдэг. Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь статистик мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын мэдээллээс бүрддэг байна.

Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг анх боловсруулж эхэлсэн цагаас хойш жил бүр Орхон аймаг тэргүүлдэг байсан бол өнгөрсөн жил Дорноговь аймаг нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан юм. 2022 оны тухайд мөн адил тус аймаг тэргүүлжээ.

Харин ерөнхий үнэлгээгээр Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Булган аймаг хамгийн бага үнэлгээ авч, сүүлийн 5 байрт орсон байна. Өнгөрсөн жил мөн дээрх таван аймаг хамгийн бага оноотойгоор сүүл мушгиж байсан юм. Энэ дагуу mpress.mn мэдээллийн сайт эдгээр аймгуудаас сүүлийн хоёр сонгууль дараалан сонгогдсон УИХ-ын гишүүдийг танилцуулж байсан билээ.

Тэгвэл энэ жил дахин тухайн УИХ-ын гишүүдийн нэрсийг олон нийтэд хүргэж байна.

Баянхонгор аймаг дахин 17-т эрэмбэлэгдэв

Тухайн аймгийн хувьд 2021 оны үнэлгээгээр 47.62 оноогоор 17 дугаарт байрт эрэмбэлэгдэж байсан юм. 2022 оны тухайд 49.03 гэсэн үнэлгээ авсан байна. 2 оноогоор үнэлгээгээ нэмэгдүүлж чадсан ч байр ахисангүй.

17. Баянхонгор /49.03/

Хүн амын тоо: 89 мянга

Сумын тоо: 20

Сонгуулиар Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд:

2016 он: Г.Занданшатар, М.Билэгт, Л.Элдэв-Очир

2020 он: Г.Занданшатар, А.Адъяасүрэн, Д.Ганбат

2020 оны сонгууль: Г.Занданшатар, А.Адъяасүрэн, Д.Ганбат

Говь-Алтай аймаг 1 оноогоор үнэлгээгээ ахиулжээ

Говь-Алтай аймаг 2021 онд 47.62 оноо авч байжээ. Энэ жилийн тухайд нэг оноогоор үнэлгээгээ ахиулж 48.43 болсон байна.

18. Говь-Алтай /48.43/

Хүн амын тоо: 58 мянга

Сумын тоо: 18

Сонгуулиар Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд

2016 он: Ш.Раднаасэд

2020 он: Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд

2020 оны сонгууль: Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд

Булган аймаг хоёр байраар урагшилжээ

2021 онд сүүл мушгиж 21-т эрэмбэлэгдэж байсан Булган аймаг хоёр байраар урагшилжээ. Тус аймаг өнгөрсөн жил 36.49 оноо авч байсан бол 11 оноогоор үнэлгээгээ ахиулсан байна.

19. Булган /47.14/

Хүн амын тоо: 61 мянга

Сумын тоо: 16

Сонгуулиар Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд

2016 он: Ж.Бат-Эрдэнэ

2020 он: Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар

2020 оны сонгууль: Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар

Завхан аймаг байр ахисан ч үгүй, буурсан ч үгүй

Завхан аймгийн тухайд 2021 онд 20 дугаарт жагсаж байсан бол 2022 онд мөн 20-т эрэмбэлэгдлээ.

20. Завхан /45.14/

Хүн амын тоо: 72 мянга

Сумын тоо: 24

Сонгуулиар Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд

2016 он: Я.Санжмятав, З.Нарантуяа

2020 он: Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг

2020 оны сонгууль: Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг

Дундговь аймаг хоёр байраар УХРАВ

2021 онд 46.86 гэсэн үнэлгээгээр 19-т эрэмбэлэгдэж байсан Дундговь аймаг хамгийн сүүлд эрэмбэлэгджээ. Тухайн аймгийн оронд Булган аймаг хоёр байраар урагшилсан байна.

21. Дундговь /39.95/

Хүн амын тоо: 46 мянга

Сумын тоо: 15

Сонгуулиар Дундговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд

2016 он: Б.Наранхүү

2020 он: Г.Мөнхцэцэг, Сү.Батболд

2020 оны сонгууль: Г.Мөнхцэцэг, Сү.Батболд

Аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээгээр Дорноговь аймаг тэргүүлжээ
Аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээгээр Дорноговь аймаг тэргүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.