Автомашинтайгаа чиргүүл мөргөснөөс амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашинтайгаа чиргүүл мөргөснөөс амиа алджээ

/2023.01.27/: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Гүн гашуун” гэдэг газарт ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид очиж “Lexus rx450” загварын суудлын автомашин, “Nord Benz” загварын ачааны автомашины хоосон чиргүүлний араас мөргөж суудлын автомашины жолооч Г 50 настай, эрэгтэй нь автомашины эд ангид хавчуулагдаж амиа алдсан байсныг 2 цаг 21 минут ажиллаж цогцсыг гарган тус сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

АНУ Сомали дахь ISIS-ын ахлах удирдагчийг устгажээ
АНУ Сомали дахь ISIS-ын ахлах удирдагчийг устгажээ
 
ШИЙДВЭР: Нүүрсний 581 гэрээг ил болголоо
ШИЙДВЭР: Нүүрсний 581 гэрээг ил болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.