Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг эрчимжүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг эрчимжүүллээ

May be an image of horse and outdoors

/2023.01.20/: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12-р зүйлд "ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР, ТҮҮНИЙ ХАМГААЛАЛТЫН ДЭГЛЭМ" -ийг зөрчин мал бэлчээрлүүлж буйг иргэд, малчдын адуу, малыг гаргах ажлыг 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах шуурхай ажлын хэсгүүд ажиллаж эхэллээ.

Өнгөрсөн 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/35 тоот захирамжаар Нийслэл, Дүүргийн харьяа байгууллагууд, Цагдаа, Дотоодын цэрэг болон Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэллээ.

Энэхүү ажлын хэсэг:

  • Хот орчмийн бүсэд мал оруулж буй иргэд, малчдын малыг хотоос гаргах,
  • Зам тээврийн осол, мал амьтны гаралтай өвчин эмгэг талрхахаас урьдчилан сэргийлэх, зэрлэг амьтны өвс, тэжээл нөөцийг хамгаалах, хот орчмын ногоон байгууламжийг мод бут сөөгийг хамгаалах,
  • Хот орчмын хориглосон бүсэд байгаа мал амьтны хамгаалал, арчилгааны талаарх эрх зүйн зохицуулалтын сайжуурах чиглэлээр байнгын ажиллагаатай дэд ажлын хэсгүүд байгуулан ажиллаж эхлээд байна.

Энэхүү ажилд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааний алба хаагчид, байгаль хамгаалагчид, идэвхтэн байгаль хамгаалагчид, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд болон газар ашиглагч иргэд, аж ахуй нэгж байгууллагууд та бүхнийг идэвхитэй оролцож хамтран ажиллахыг уриалж байна.

May be an image of text

May be an image of map and text

May be an image of 8 people, people sitting and people standing

Эх сурвалж: БУДЦГ

Ц.Хуланд нэг сар хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
Ц.Хуланд нэг сар хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.