“Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах“ хуулийн төслийг ЯАРАЛТАЙ хэлэлцүүлэхээр өргөн барьлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах“ хуулийн төслийг ЯАРАЛТАЙ хэлэлцүүлэхээр өргөн барьлаа

/2023.1.19/ УИХ, Засгийн газрын гишүүн Н.Учрал "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьжээ.

Уг хуулийн төсөлд анхаарууштай хэд хэдэн санаа байгааг хүргэж байна. Тухайлбал, дараах контентуудыг ЗӨРЧИЛТЭЙ КОНТЕНТ гэж үзнэ хэмээн төсөлд заажээ.

Дээрх заалтуудаас харвал маш бүрхэг, ерөнхий заалтууд харагдана. Тухайлбал, 6.1.7 болон 6.1.8 дахь заалтууд нь олон нийтийн сүлжээнд иргэдийн үзэл бодлыг ихээр хавчин боогдуулсан, юу ч гэж мушгин гуйвуулснаар ял шийтгэл оноож болзошгүй байна.

Мөн хэд хэдэн заалт нь холбогдох бусад хуулийн заалтуудтай шууд давхцжээ. Эдгээр заалтууд нь фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээний өөрийн дүрэмд хэдийнээ заагдсан, маш нарийн заалтуудтай гэдгийг дурьдах нь илүүц биз ээ.

Намрын чуулган ирэх долоо хоногт хаалтаа хийх юм. Харин энэ хуулийг яаралтайгаар хэлэлцүүлэхээр оруулсан нь УИХ-ын даргын захирамжийг зөрчиж буй нэг хэлбэр болно. Энэ захирамжид:

Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг Монгол Улсын Ерөнхий сайдын хүсэлтийг үндэслэн хэлэлцэх асуудлыг тов, дарааллыг харгалзахгүйгээр Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлсүгэй хэмээн заасан байдаг.

Мөн иргэний нийгмийн байгууллагууд болон Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүд ч энэ төслийг эсэргүүцэж байна.

Учир нь, дээрх хуулийн төсөлд нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэхийг хориглоно гэсэн нь иргэдийн ялгаварлан гадуурхсан, нийтийн албан хаагчийг бусдаас ангид үзсэн зэргээрээ эргээд хүний эрхийг болон Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн болж байгаа юм.

iPhone 15-аас эхлэн Рromax загварыг Ultra гэж нэрлэнэ
iPhone 15-аас эхлэн Рromax загварыг Ultra гэж нэрлэнэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.