/2023.01.19/: Apple компаний алдарт бүтээгдэхүүний цувралын шинээр гарах бүтээгдэхүүн болох iPhone 15-ын сүүлийн үеийн мэдээлэл алдагдсан байна.
Энэхүү мэдээлэл алдагдсан даруйд iPhone 15-ын үнэ өндөр гарна гэсэн хэрэглэгчдийн айдас бий болсон билээ.
Үүнтэй зэрэгцэн Хятадын weibo пдатформ дээр "Apple энэ жилийн iPhone 15 Pro цувралынхаа үнийг өсгөхөөр төлөвлөж байна" гэж бичжээ.
Уг мэдээллийг задруулсан этгээд нь өнгөрсөн долоо хоногт iPhone 15 Pro болон iPhone 15 Ultra (Pro Max-ийн шинэ нэр) хоёулаа 100 доллараар өндөр үнээр худалдаанд гарах тухай мөн бичжээ. Энэ нь Pro болон энгийн загваруудын хооронд 300 долларын үнийн зөрүүтэй гарна гэсэн үг юм.
Түүний задалсан мэдээллээр IPhone 15 загвар нь дараах үнээр худалдаанд гарах аж.
- iPhone 15 - $799 хавьцаа
- iPhone 15 Plus - $899 хавьцаа
- iPhone 15 Pro - $1099 хавьцаа
- iPhone 15 Ultra - $1199 хавьцаа гарахнээ.
iPhone 15 болон iPhone 15 Plus нь 48 мегапикселийн үндсэн камертай байх төлөвтэй байгаа нь өмнөх үеийнхтэй харьцуулахад маш том шинэчлэл юм болжээ.
Мөн iPhone 15 Pro болон Ultra загварууд нь титан эд анги, урд талын хоёр камертай байхаар төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: Forbes