Н.Учралын хууль НОЦТОЙ болохыг өгүүлэх ДӨРВӨН БАРИМТ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учралын хууль НОЦТОЙ болохыг өгүүлэх ДӨРВӨН БАРИМТ

/2023.1.20/ УИХ, Засгийн газрын гишүүн Н.Учралын өргөн барьсан "Сошиал орчинд хүний эрхийг хангах" хуулийн төсөл маш ноцтой хэдэн заалт байгаа юм.

Нэг: Дагаж өөрчлөгдөх хуулийн төсөлд "Нийтийн эмх замбараагүй байдал, онцгой нөхцөл үүсэж болзошгүй үед дотоод хэргийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн, кибер аюулгүй байдлын зөвлөл харилцаа холбооны сүлжээг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах арга хэмжээ авна" хэмээн заасан байна.

Энэ нь товчхондоо, жагсаал цуглаан болвол Засгийн газар оройлон цахим сүлжээг хаах арга хэмжээ авна гэсэн үг юм.

Хоёр: Энэ хуулийн төслийг боловсруулахдаа олон нийтийн хэлэлцүүлэг, санаа бодлыг огт тусгаагүй. Тийм байтлаа хоёр сая гаруй хэрэглэгчтэй сошиал хуудсуудад хяналт тавих, хязгаарлах хуулийн төслийг хэлэлцэж байгаа нь тун ноцтой юм.

Гурав: Хуулийн төслийг яаралтай горимоор хууль хэлэлцэх УИХ-ын даргын журмыг зөрчин яаралтайгаар хэлэлэцэж байгаа. Өөрөөр хэлбэл, 19-ний өдөр өргөн бариад, 20-ны өдөр хэлэлцэн батлах гэж байна. Улмаар 2023 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжихээр заажээ.

Дөрөв: Интернэт орчинд нэрээ нууцлах хүний үндсэн эрхэд халдаж байна. Интернэт орчинд нэрээ нууцлах нь шүгэл үлээгчид, бэлгийн хүчирхийлэлд өртөгсөд (өртөж болзошгүй нөхцөл байдалд орсон хүн), нийгмийн цөөнхийн хувьд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх маш том боломжийг олгож байдаг. Гэтэл нэрээ нууцалсан хүний ард зөвхөн гэмт хэрэгтэн байгаа мэт УИХ-ын гишүүд харж, хандаж байгаа нь туйлын аюултай бөгөөд хорон. Жишээ нь, АНУ-ын Үндсэн хууль анхныхаа өөрчлөлтөд энэ эрхийг хадгалж, нэрээ нууцлан үзэл бодлоо илэрхийлэх нь хүний үндсэн эрх болохыг тунхагласан байдаг. Сонгуулийн саналыг нууцаар хураах нь хүртэл энэ эрхтэй шууд холбогддогийг сануулах юун.

Ковидын эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээнд 11.2 их наяд төгрөг зарцуулжээ
Ковидын эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээнд 11.2 их наяд төгрөг зарцуулжээ
 
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.