/2023.01.06/: Хятад даяар олны танил хүмүүс болон олон нийтийн зүтгэлтнүүдийн дунд ковидын улмаас амиа алдах тохиолдол ихсэж байгаа нь Ковид-19-ийн улмаас нас барсан хүмүүсийн бодит тоо эрх баригчдын мэдээлж байгаагаас хамаагүй өндөр байж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлэв.
Шинэ оны эхний өдөр 83 насандаа таалал төгссөн жүжигчин Гун Жинтангд Хятадын олон нийтийн сүлжээгээр олон хүн эмгэнэл илэрхийлж байна. Тэрээр 2000 онд анх гарч байсан Kang's Family sitcom киноны Эцэг Канын дүрээр алдартай байжээ.
Өнгөрсөн сард Бээжингийн дуурийн шүтэн бишрэгчид 2008 оны Бээжингийн Олимпийн үеэр тоглосон 40 настай сопрано дуучин Чу Ланлан гэнэт таалал төгссөнд цочирдсон билээ. Бээжингийн дуурийн урлагийн коллежоос гаргасан эмгэнэлд тус сургуульд багшилж байсан Чу өвчний улмаас нас барсан гэжээ. Ар гэрийнхэн нь түүнийг нас барсанд харамсаж байгаагаа хэлсэн ч шалтгааныг нь хэлээгүй гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Хятад улс өнгөрсөн сард Ковид-ын эсрэг хязгаарлалтаа сулруулснаас халдварын тархалт нэмэгдэж, эмнэлэг, чандарлах газрууд дүүрчээ.
Хятад улс 12 дугаар сараас хойш ердөө 22 хүн Ковидын улмаас амиа алдсан гэж байгаа гэв. Гэвч ковидоор нас барсан шалтгааныг тодруулахдаа зөвхөн амьсгалын замын өвчнөөр нас барсан хүнийг л тоолж байгаа аж.