ҮЙЛ ЯВДАЛ: Цэргийн бүртгэлийн талаар мэдээлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Цэргийн бүртгэлийн талаар мэдээлнэ

/2023.01.03/ Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

09.00 цагт: “Миллениум плаза” төвд Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНХАУ-ын Өвөр Монголын Олон улсын Монгол эмнэлэг хамтран зохион байгуулах олон улсын “УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМЧ НАРЫН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ЭМНЭЛ ЗҮЙН СУРГАЛТ”-ын нээлт болно. Утас: 9907-7976.

10.00 цагт: УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Уул уурхайн биржийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг төслийг хэлэлцэнэ.

10.00 цагт: Нийслэлийн “Хангарди” ордонд 2023 оны цэргийн бүртгэлийн талаар мэдээлнэ. Утас: 8975-5575.

11.00 цагт: Цус сэлбэлт судлалын Үндэсний төвд жил бүрийн 1 дүгээр сарын 3-ны өдөр буюу “Цусны донорын Үндэсний өдөр”-ийг 7 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлнэ.

14.00 цагт: УИХ-ын Боловсрол, шинжлэх ухааны, спортын байнгын хорооноос Боловсролын ерөнхий хуулийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

14.00 цагт: ҮСХ-нд “Зөвлөлдөх санал асуулгын түүврийн арга зүй” хэлэлцүүлэгтэй.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр М.Баярааг томиллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр М.Баярааг томиллоо
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.