Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр М.Баярааг томиллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр М.Баярааг томиллоо

/2023.01.03/: Нийслэлийн Засаг даргын захирамжаар арванхоёрдугаар сарын 28-нд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны даргаар М.Баярааг томиллоо.

Тэрбээр

  • 1995 онд нийслэлийн 18-р дунд сургууль,
  • 2000 онд БНХАУ-ын Багшийн их сургууль,
  • 2004 онд Японы Киорин их сургууль,
  • 2012 онд Санхүү эдийн засгийн их сургуулийг тус тус төгссөн.

Гадаад хэлний багш, санхүүгийн удирдлагын бакалавр, олон улсын хөгжлийн мэргэжлээр магистр зэрэгтэй юм. Мөн Их Британид англи хэл менежмент, БНСУ-д Төсөл санхүүгийн удирдлага, Японд Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах цогц аргачлал, БНХАУ-д Засаг захиргаа, орон нутгийн хөгжлийн төлөвлөлт чиглэлээр суралцжээ.

Ажлын туршлагын тухайд

  • 2004-2006 онд “Эм-Си-Эс холдинг”-д төслийн зохицуулагч,
  • 2006-2007 онд Японы олон улсын Жайка байгууллагад төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн,
  • 2009-2011 онд “Эм Ти Си партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
  • 2011-2012 онд Хөгжлийн банкны төслийн санхүүжилтийн хэлтэст ахлах мэргэжилтэн,
  • 2013-2016 онд Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтсийн дарга,
  • 2016-2017 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга,
  • 2017-2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
  • 2020-2022 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд хятад, англи, япон, орос хэлтэй аж.

Эх сурвалж: НЗДТГ

ТОДРУУЛГА: “Автомашинд төрсөн хүүхдийн биеийн байдал ХЭВИЙН байгаа“
ТОДРУУЛГА: “Автомашинд төрсөн хүүхдийн биеийн байдал ХЭВИЙН байгаа“
 
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.