ТОДРУУЛГА: “Автомашинд төрсөн хүүхдийн биеийн байдал ХЭВИЙН байгаа“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: “Автомашинд төрсөн хүүхдийн биеийн байдал ХЭВИЙН байгаа“

/2023.01.03/ Өвлийн хүйтэнд автомашиндаа хүүхдээ төрүүлсэн гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж, нэлээд шүүмжлэл дагуулаад байна. Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-ний өдөр нэгэн эх хүүхдээ төрүүлэх гээд Нэгдүгээр төрөх эмнэлгийн гадаа ирсэн ч эмч нар хүлээн авахаас татгалзсан гэх мэдээллийг тухайн эмэгтэйн нөхөр олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн байдаг.

Үүнтэй холбоотойгоор өчигдөр тус эмнэлгийн зүгээс уучлал хүсэж, тайлбар мэдээлэл хийсэн юм. Тэгвэл өчигдөр оройны 23.00 цагаас эхлэн нярайн бие муудаж улмаар эрчимт эмчилгээний тасагт шилжсэн талаарх мэдээлэл сошиал орчинд тараад байна.

Тиймээс бид уг мэдээллийг тодрууллаа. Бидэнд өгч буй баттай эх сурвалжийн мэдээллээр хүүхдийн биеийн байдал хэвийн, эрүүл саруул байгаа гэв. Мөн эх нярай хоёр хамт энгийн тасагт хэвтэн эмчлүүлж буй ажээ.

Зеленський: ОХУ дайныг сунжруулж ялалтад хүрэхийг зорьж байна
Зеленський: ОХУ дайныг сунжруулж ялалтад хүрэхийг зорьж байна
 
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.