/2023.01.03/: Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийн хэлснээр, Орос улс Украиныг мохоох зорилгоор нисгэгчгүй онгоцоор дайрах сунжирсан кампанит ажлыг төлөвлөж байгаа аж.
Володимир Зеленський "Москва Иранд үйлдвэрлэсэн Шахед нисгэгчгүй онгоц ашиглан халдлага үйлдэнэ гэсэн тагнуулын мэдээлэл хүлээн авсан. Бид алан хядагчдын энэ зорилго бусад довтолгоонуудынх нь адил бүтэлгүйтэхийг нь ойлгуулах ёстой. Үүний төлөө бид бүхнийг хийх болно" гэв.
Украины зүгээс Донбасс мужид Оросын олон зуун цэргийг устгасан гэж мэдэгдсэн бол Оросын тал хохирол амссан гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ халдлагын улмаас 63 цэрэг амиа алдсан гэж мэдэгдэв.
ОХУ-ын нисгэгчгүй онгоцууд ашиглан сүүлийн гурван шөнө тус улсын хотууд болон цахилгаан станцууд руу дайралт хийжээ.
Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин 2023 оны эхний өдрүүдэд Иранд үйлдвэрлэсэн 80 гаруй нисгэгчгүй онгоцыг устгасан гэж Зеленський хэлсэн юм.
Эх сурвалж: ВВС