Т.Доржханд: Х.Баттулга оргосон бол АТГ-ын дарга хариуцлага хүлээх ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Х.Баттулга оргосон бол АТГ-ын дарга хариуцлага хүлээх ёстой

/2022.12.21/ Нүүрсний асуудлаарх хяналтын сонсгол үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-З.Дашдаваа дарга аа таны удирдлага дор ажилладаг нэг хүн нүүрсний хэрэгт шалгагдаж буй, оффтэйк гэрээний цаана байгаа Х.Баттулгыг бүтэн сайн өдөр хил давуулсан. Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр бүх хүний анхаарал сарничихсан байхад явсан. Нэгхэн мөрдөгчийн шийдвэрээр явуулсан байна. Танайх босоо удирдлагатай биз дээ. Та нар үнэхээр тэр хүнийг явуулсан юм уу. Эсвэл тэр хүн оргосон юм уу. Явуулсан бол та нар хам хэрэгтэн болно. Танд хариуцлага тооцох ёстой. Хэрэв тэр хүн оргон зугтсан бол шууд хэл.

АТГ-ын дарга З.Дашдаваа:

-Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас гурван асуудлын хүрээнд тайлбар авсан. Энэ хүрээнд шалгаж байгаа. Х.Баттулгыг оргосон гэдгийг хэн нотолж байгаа юм бэ. Хуулийн дагуу яллагдагчаар татагдсан үедээ шүүх дуудахад байгаагүй бол оргосонд тооцно.

“Сумын хөгжил-Инженерийн дэд бүтцийн хөгжил“ төслийн талаар мэдээлэл хийлээ
“Сумын хөгжил-Инженерийн дэд бүтцийн хөгжил“ төслийн талаар мэдээлэл хийлээ
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.