“Сумын хөгжил-Инженерийн дэд бүтцийн хөгжил“ төслийн талаар мэдээлэл хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сумын хөгжил-Инженерийн дэд бүтцийн хөгжил“ төслийн талаар мэдээлэл хийлээ

No photo description available.

/2021.12.23/: Монгол Улсын Засгийн газраас баталсан "Сумын хөгжил-Инженерийн дэд бүтцийн хөгжил" төслийн талаарх иргэдтэй хийх уулзалт Төв аймгийн Борнуур суманд эхэллээ.

Уулзалтад Сайд Б.Мөнхбаатар, Дэд сайд Э.Золбоо болон яамны холбогдох газрын дарга нар, Төв аймгийн ЗДТГ, ГХБХБГ-ын төлөөлөл оролцож байна.

Төв аймгийн Борнуур сумын төвийн инженерийн шийдэл дулаан хангамж, цэвэр ус, бохир ус, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын байгууламжийн зургийн төлөвлөлтийн талаар "Алтайн газрын хүч" ХХК- ийн инженерүүд сумын иргэдэд нээлттэй танилцуулж, мэдээлэл өгөв.

No photo description available.

Барилга хот байгуулалтын сайдын зүгээс зураг төслийн гүйцэтгэгч байгууллагад зургийг нарийвчлах, сумын төвийн иргэдийн саналыг сонсох, сумын удирдлагууд энэхүү төслийг хэрэгжүүлэхэд суурь нөхцлийг бүрдүүлэх, иргэдийн санал хүсэлт, хандлагыг нэмэгдүүлж оролцоог хангах нь чухлыг онцолж үүрэг өглөө.

No photo description available.

Эх сурвалж: БХБЯ

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Төв аймагт ажиллаж байна
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Төв аймагт ажиллаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.