Изинис компанийг Орос руу цэргийн ачаа тээвэрлэсэн гэж гадны хэвлэлд бичжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Изинис компанийг Орос руу цэргийн ачаа тээвэрлэсэн гэж гадны хэвлэлд бичжээ

/2022.12.15/: Улаанбаатарт төвтэй “Изинис Эйрвэйз” агаарын тээврийн компанийг ОХУ руу цэргийн ачаа тээвэрлэсэн хэмээн буруутгажээ.

Уг компанид ажилладаг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж болсон явдлын талаар AviationSource-д хандсан бөгөөд Изнис компанийн Airbus A330 онгоц энэхүү тээвэрлэлтээс болж хуваарьт нислэгээ зогсоосон тухай мэдэгджээ.

Тэрээр "Надад Изинис Эйрвэйз болон тэдний шинээр худалдаж авсан JU-1332 бүртгэлтэй Airbus A330-200 ачааны онгоцтой холбоотой чухал мэдээ байна. Энэ онгоц Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод бууж байгаа бөгөөд Хятадаас 50 тонн цэргийн хувцас, техник ачиж Оросыг чиглэн явж байна. Даатгалын байгууллага энэ асуудлаар шалгалт явуулж, Хятадаас их хэмжээний цэргийн бараа авчирсан болохыг тогтоосон. Изинис Эйрвэйз Оросыг Украин руу довтлоход шууд тусалж байна" гэжээ.

Онгоц хамгийн сүүлд 11 дүгээр сарын 30-нд Бээжингээс нислэг үйлдэж, Хятадын Эрээн хот дээгүүр явахдаа ADS-B дохиог алдсан байна.

Оросын засгийн газраас транспондерийн дохиог хаасан эсэхийг шалгаж онгоц үнэхээр Оросын бааз руу чиглэж байсан эсэхийг мэдэж болох аж.

Нөгөөтэйгүүр, Монгол, Оросын эргэн тойронд ADS-B дохионы хүч бараг байхгүй байгаа бөгөөд энэ нь засгийн газруудад энэ төрлийн нууц нислэг хийх боломжийг олгодог байна.

Арваннэгдүгээр сарын 30-нны өдрөөс хойш энэ онгоц өөр ямар ч нислэг хийгээгүй байгаагааг харахад уг онгоц Улаанбаатарт буусан байх бүрэн боломжтойг нотолж байна.

Харин "Eznis Airways" ХХК-ийн захирал Д.Оюундэлгэрээс ikon.mn сайт тодруулахад "Манай компани ОХУ руу ачаа тээврийн нислэг хийгээгүй. Гадаадын веб сайтад нийтлэгдсэн уг мэдээлэл нь манай компанийн бизнесийн нэр хүндэд халдах зорилго, зохион байгуулалттай арга хэмжээ гэж харж байна" гэх мэдээллийг өгчээ.

Эх сурвалж: Aviationsoircenews

“Хулгай хийснийхээ төлөө 76 гишүүн уучлалт гуйж, ЭТТ-г ард түмний өмч болго“
“Хулгай хийснийхээ төлөө 76 гишүүн уучлалт гуйж, ЭТТ-г ард түмний өмч болго“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.