“Хулгай хийснийхээ төлөө 76 гишүүн уучлалт гуйж, ЭТТ-г ард түмний өмч болго“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хулгай хийснийхээ төлөө 76 гишүүн уучлалт гуйж, ЭТТ-г ард түмний өмч болго“

/2022.12.15/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар:

-Бид тавын нэр зарлагдсаныг сайнаар хүлээж авч байгаа. Энэ хэрүүл маш удаан үргэлжилнэ. Бидний нэр цэвэрлэгдэнэ. Хулгай хийгээгүй хүмүүст айх зүйл алга. Жинхэнэ хулгайч нарын нэрийг ард түмэн мэдэж байгаа юм байна лээ. Хүн бүр мэдэж байгаа.

Хамгийн гол асуудал бол цаашид Тавантолгойг ард түмний өмч болгох уу үгүй юу гэдэг онцгой чухал байна. Энэ бол гайхамшигтай орд. 30 долларын өртгөөр нүүрс үйлдвэрлээд 100 доллароор зарагддаг мөнгө хэвлэдэг машин. Монголбанк бол төгрөг хэвлээд инфляц үүсгэдэг машин. Тавантолгой бол гадаад валют хэвлэж, инфляцыг дардаг бэлэн машин байгаа юм. Ганц аюултай зүйл нь үе үеийн Засгийн газар, албан тушаалтнууд үүнийг идсээр ирсэн. Тиймээс үүнийг ард түмний өмч болгох ёстой.

Хулгай хийснийхээ төлөө УИХ-ын 76 уучлалт гуйгаад ЭТТ-г ард түмний өмч болгох ёстой гэлээ.

Б.Баттөмөр: Таван хүний нэр зарлаад жагсаалыг тараана гэвэл горьдсоны чинь гарз
Б.Баттөмөр: Таван хүний нэр зарлаад жагсаалыг тараана гэвэл горьдсоны чинь гарз
 
🔴ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
🔴ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.