Б.Баттөмөр: Таван хүний нэр зарлаад жагсаалыг тараана гэвэл горьдсоны чинь гарз
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баттөмөр: Таван хүний нэр зарлаад жагсаалыг тараана гэвэл горьдсоны чинь гарз

/2022.12.15/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Монгол хөгжихгүй байгаагийн шалтгаан бол хулгай. Хулгай, далд эдийн засагтайгаа тэмцээч гэж хангалттай хэллээ. Гэтэл байхгүй. Заавал жагсаал болгож, хэрэгтэй хэрэггүй хэдэн хүний нэрийг зарлаж байна. Бид 30 жилийн хугацаанд төрөө удирдаж чадсангүй. Үүнтэйгээ эвлэрч байгаа.

АТГ таван хүний нэр зарлалаа. Гэхдээ таван хүний нэр зарлаад жагсаалыг тараана гэж бодож байгаа бол горьдсоны чинь гарз шүү. Жинхэнэ хулгайч нар чинь цаана нь үлдчихлээ. "Жараахай нараар тоглож байна. Тулууд нь цаана нь үлдэж байна" гэж гадаа жагсаж байгаа хүмүүс хэлж байна.

Яахав бид нар дарга нар дагаж хор хутгаж гүйдэггүй. Өөрсдийнхөөрөө ажлаа хийгээд явдаг таван хүнийг л хаяж өгч байгаа юм байна. Ингэхгүй ээ. Бид ч гэсэн адилхан хүн. Шаардлага гарвал гадаа гарч тэмцэнэ. Хонь шиг байж байгаад зүгээр алуулна гэж байхгүй шүү. Жинхэнэ хулгайч нараа зарла гэлээ.

Гавьяат тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Гавьяат тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
 
Энэ баасан, бямба гарагт цасан шуурга шуурна
Энэ баасан, бямба гарагт цасан шуурга шуурна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.