Гавьяат тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гавьяат тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

May be an image of 1 person

/2022.12.15/: Колумб улсын Богата хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөж буй бөгөөд өнөөдөр эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтийн төрөлд 143 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртлээ.

М.Анхцэцэг ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртэж байгаа юм. Тэрбээр 2021 алт, 2017, 2019 онд хүрэл медаль хүртэж байв.

Эх сурвалж: БТСУХ

Б.Пүрэвдорж: Хамгийн үл бүтэх хулгайч бол АТҮТ-ийн дарга
Б.Пүрэвдорж: Хамгийн үл бүтэх хулгайч бол АТҮТ-ийн дарга
 
Валютын ханш цаашид тогтворжих хандлагатай байна
Валютын ханш цаашид тогтворжих хандлагатай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.