/2022.12.14/: БОАЖ-н сайдын албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн орц, гарц болон зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөн хааж буй зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг албадан буулгах, орц гарцыг нээх ажлыг зохион байгуулж байна.
Уг ажлын хүрээнд Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны нутаг дэвсгэрт байрлаж байсан хашаа хайсуудыг буулгажээ.
Өнөөдрийн байдлын тус албан даалгаврын хэрэгжилтийн үр дүнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нийт 161.6 га талбай, Богдхан уулын дархан цаазат газар нийт 6,5 газрыг чөлөөлсөн байна.
Эх сурвалж: БОАЖЯ