Украины нийслэлд гурван удаа дэлбэрэлт боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украины нийслэлд гурван удаа дэлбэрэлт боллоо

A woman sitting on the stopped escalator of a Kyiv metro station after an air raid warning. Other residents are also sheltering there

/2022.12.14/: Украины нийслэл Киев хотын төвд гурван удаа дэлбэрэлт боллоо.

Хотын дарга Виталий Кличко, Иранд үйлдвэрлэгдсэн "Шаед" маркийн 10 нисгэгчгүй онгоцыг Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн буудаж унагасан тухай мэдэгдсэн байна.

Украины улс төрч Алексей Гончаренко твиттер хуудсандаа орон нутгийн цагаар өглөөний 06.30 цагт гурван дэлбэрэлт сонссон тухайгаа мэдэгджээ. Тэрээр “Өглөөний мэнд! Хөрш Орост баярлалаа! Украинчуудыг сэрүүлэгтэй цаг биш, харин дэлбэрэлтийн дуу сэрээдэг" хэмээжээ.

Агаарын дайралтын дохио өглөөний 05.55 цагт дуугарч, оршин суугчдыг аюулгүй болтол хоргодох байранд байхыг уриалав.

Dozens of Russian missiles hit multiple Ukrainian cities | Russia-Ukraine  war News | Al Jazeera

Мягмар гарагт гарсан мэдээллээр АНУ Украинд агаарын довтолгооноос хамгаалах боловсронгуй Patriot системээ илгээх төлөвлөгөөгөө эцэслэн боловсруулж байгаа аж.

АНУ-аас нийлүүлэхээр судлаж буй радар, хяналтын станц, компьютер, генераторыг багтаасан бүхэл бүтэн хамгаалах системийг ажиллуулахад ихэвчлэн 90 орчим цэрэг ажиллаж, засвар үйлчилгээ хийх шаардлагатай байдаг. Урсгал ажлуудад ийм олон тооны цэрэг шаардлагатай байдаг ч гал нээхэд ердөө гурван цэрэг л хангалттай хэмээн АНУ-ын арми мэдэгдсэн юм.

Оросын арми аравдугаар сарын эхнээс эхлэн Украины эрчим хүчний дэд бүтцэд бараг долоо хоног бүр цохилт өгч байна.

Өнгөрсөн долоо хоногт пуужингийн цохилтын улмаас дөрвөн хүн амиа алдаж, цахилгаан тасарч байсан юм.

Эх сурвалж: Aljazeera

Улсын нөөцөөс 50 хувь хямдруулан олгох өвс, тэжээлийн хуваарийг баталлаа
Улсын нөөцөөс 50 хувь хямдруулан олгох өвс, тэжээлийн хуваарийг баталлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.