Шатаж буй байшинд угаартсан байсан иргэдийг аварчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шатаж буй байшинд угаартсан байсан иргэдийг аварчээ

/2022.12.14/: Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг түргэн шуурхай унтраасан байна.

Гал гарах үед тухайн байшинд иргэн О /41 настай, эмэгтэй/, Э /14 настай, эмэгтэй/ нар байсан бөгөөд, угаартсан байсныг нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгч амь насыг нь аварчээ.

Ж.Ганбаатар: Нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа
Ж.Ганбаатар: Нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.