Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2022.12.08/: Өнөөдөр өрнөх онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09.00 цагт: “Интерном” кафед Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубээс Олон улсын хүний эрхийн өдрийг угтан иргэн Д.Мөнхбат болон "Fieelitas parthners" фирмийн өмгөөлөгч Н.Энхцэцэг нартай “Шүгэл үлээгчдийн эрсдэл” сэдвээр уулзалт зохион байгуулна.

11.00 цагт: АН-ын байранд /Шонхор тауэр/ “4/11 мэдээллийн цаг”-аар тус намын удирдлагууд намын нөхцөл байдал, болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.30 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд иргэн А.Эрдэнэбилэг 600 хятад иргэнтэй холбоотой хэрэг хэрхэн шийдэгдсэн болон шүүгч нартай холбоотой асуудлаар баримт дэлгэж мэдээлнэ.

13.00 цагт: ШУА-ийн Тэргүүлэгчдийн танхимд Шинжлэх ухааны академийн ээлжит Их чуулган болно. Чуулганаар ШУА-ийн гишүүний ээлжит сонгууль явагдана. Салбарын бага чуулган, бүтцийн академиудаас 9 эрдэмтнийг академичид нэр дэвшүүлжээ.

14.00 цагт: ШУА-д Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Л.Хайсандайн бүтээл "Монгол төрийн алтан аргамжийн бодлого" 3 боть номын нээлт болно.

Өнөөдөр цас орохгүй, 15-17 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр цас орохгүй, 15-17 хэмийн хүйтэн байна
 
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.