Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт“-ийн 49 хувийг хулгайлсан хүмүүс ЗГ-ын эсрэг жагсаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт“-ийн 49 хувийг хулгайлсан хүмүүс ЗГ-ын эсрэг жагсаж байна

/2022.12.07/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай уулзлаа.

Энэ үеэр тэрээр:

-Засгийн газар хууль хяналтынхныг шахаж ажиллана. Та бүхэн маань ч гэсэн шахаж ажилла. Ордон дотроос ордны гаднаас хүч хавсарч байж энэ зүйлийг давж гарч чадна шүү залуучууд аа. Үүнд та бүхэн итгээрэй. Бид хамтдаа ялах ёстой болохоос биш ялагдах ёсгүй. Энэ бүхнийг та бүхэн бодоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Өнөөдрийг хүртэлх тэмцэл амар байгаагүй юм шүү. Ийм олон хүнтэй муудах хувь хүний хувьд гоё зүйл биш. Гэхдээ бид энэ бүх тогтолцоог нурааж байж амжилтад хүрнэ. Оюутолгойн асуудлыг Засгийн газар шийдэж чадсан. Өнөөдөр "Эрдэнэт"-ийн 49 хувийг хулгайлсан хүмүүс нам байгуулаад Засгийн газрыг эсрэг жагсаж байна. Үүнийг би мэдэж байгаа. Хөгжлийн банканд улсынхаа нэрээр бонд авч хувааж идсэн жинхэнэ луйварчид өнөөдөр нийгмийг өдөөн хатгаад турхираад байж байна. Үүнийг ч бас мэдэж байна. Бид урагшаа явах ёстой. Ухарч яав ч болохгүй. Үүнийг ард түмэн ойлгоно гэдэгт итгэлтэй байна.

Нүүрсний асуудалд олон нийтийн дэмжлэгийг хүснэ гэж би хэлж байсан. Засгийн газрын шударга ёсны тэмцлийг дэмжиж буй иргэд, иргэний нийгмийн байгууллагууддаа баярлаж байна. Өнөөдрийг хүртэл бид маш олон хулгайчдыг ил гаргасан. Хэрэв нүүрсний хулгайг илчилье гэж бодоогүй бол Тавантолгой, Хөгжлийн банк, Оюутолгойтой холбоотой асуудлуудыг дэлгэж тавихгүй байх байсан. Тиймээс бид нэг тал байх ёстой. Энд ирсэн олон залуучууд аа, дүү нараа бүгдээрээ нэг тал байцгаая. Өнөөдөр энд Засгийн газрын эсрэг турхирах гэж байгаа хүмүүс байна. Тиймээс та бүхэн минь энэ бүгдийг ялгаж салгаж оюунлаг дүгнэлт хийгээрэй гэлээ.

Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой” компани 40 хоногт 4.2 сая тонн нүүрс борлуулжээ
Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой” компани 40 хоногт 4.2 сая тонн нүүрс борлуулжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.