Цасан шуурганы улмаас олон тооны бог, бод мал үрэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цасан шуурганы улмаас олон тооны бог, бод мал үрэгджээ

Mongolia: Harsh Winter Wiping Out Livestock, Stoking Economic Crisis for  Nomads | Eurasianet

/2022.11.29/: Өчигдөр Увс аймагт 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсны улмаас 2 өрхийн 144 бог мал хоргодож, 2 гэр нурсан, Ховд аймагт 70 орчим бод мал хорогдсон мэдээлэл Онцгой байдлын газарт иржээ.

Тодруулбал Наранбулаг сумын “Цагаан чулуут” гэдэг газарт өчигдөр 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсны улмаас 1 өрхийн 60 бог мал хорогдсон.

Наранбулаг сумын “Толийн хөх толгой” гэдэг газар 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсны улмаас 1 өрхийн 75 хонь, 9 ямаа хорогдсон.

Өндөрхангай сумын “Хөхийн-Эвэр” гэдэг газар 14-16 м/с хүчтэй цасан шуурга шуурсны улмаас 2 гэр нурж унасан байна.

Мөн Ховд аймгийн Дөргөн сумын “Цахир хошуун” гэдэг газар 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсны улмаас 70 орчим бод мал хорогдсон, Увс аймгийн Наранбулаг сумаас отор нүүдлээр явсан 10 өрхийн 72 үхэр цасан шуурганд хорогдсон зэрэг мэдээллүүд Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаас ОНЦЛОХ 9 ШИЙДВЭР
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаас ОНЦЛОХ 9 ШИЙДВЭР
 
Г.Занданшатар : Монгол хүн баялагтаа эзэн болж, түүний үр өгөөжийг хүртэх боломжийг хуульчиллаа
Г.Занданшатар : Монгол хүн баялагтаа эзэн болж, түүний үр өгөөжийг хүртэх боломжийг хуульчиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.