Номын санд суухын тулд 15 км замыг туулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Номын санд суухын тулд 15 км замыг туулна

/2022.11.23/ Бодлогод залуусын хяналт төрийн бус байгууллагын дэргэдэх Залуусын давалгаа клубийнхэн нэгэн сонирхолтой мэдээллийг боловсруулжээ.

Тэд 2019 онд энэхүү мэдээллийг гаргасан юм. Дараах зургаас та бүхэн гэр хорооллын иргэд, залуус нийтийн номын сангийн үйлчилгээг авахын тулд 15 км замыг туулах шаардлагатай болдгийг олж харж болно.

Харин дараах зургаас Баянзүрх дүүргийн алслагдсан хорооны иргэд мөн кино үзэж, кино театрын үйлчилгээг хүртэхийн тулд гэрээсээ 15 км замыг туулах шаардлага байгаа харж болно.

Дээрх мэдээлэл нь соёлын үйлчилгээ Улаанбаатар хотын 1,6 сая иргэнд хангалтгүй, цаашлаад хот доторх төвлөрөл хэт их байгааг тод харуулжээ.

Залуус давалгаа клуб нь гэр хороололд амьдардаг залуусын орчин нөхцлийг сайжруулах зорилготой. Ингэхдээ асуудлыг залуус өөрсдөө олж хардаг, дуу хоолойгоо нэгтгэдэг, нөхцөл байдлаа сайжруулан өөрчлөх саналыг дүүрэг, хорооны удирдлагуудад хүргэж, өөрчлүүлдэг байхаар ажилладаг юм.

Гэр хорооллын залуусын дуу хоолойг нэгтгэж буй энэ клубт 15-22 насны залуус хамрагддаг байна. Тухайн орчимд нь тулгамддаг асуудлыг газрын зургийн аргачлалаар тодорхойлж, асуудлаа үе шаттайгаар шийдвэрлүүлж байна. Гүүгл мап ашиглан, харанхуй гудамж, хүүхдийн тоглоомын талбай гэх зэрэг олон шийдлийг хороо, дүүргийн түвшиндээ нөлөөлөл хийн ажиллажээ.

Та бүхэн Залуусын давалгаа клубын фэйсбүүк хуудаст ЭНД ДАРЖ зочлох боломжтой.

ВИДЕО: Газрын тухай багц хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
ВИДЕО: Газрын тухай багц хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.