Тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын дүрсийг харах боломжтой боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын дүрсийг харах боломжтой боллоо

/2022.11.23/: ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь 102, 103, 101/105 гэсэн тусгай дугаарын утсуудаар гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлагын мэдээллийг хүлээн авахдаа видео дүрсээр дуудлага хүлээн авах технологийг суулгаж энэ оны аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа ашиглаж эхэлжээ.

Энэхүү технологийн онцлог нь мэдээлэл хүлээн авагч нь шаардлагатай тохиолдолд дуудлага өгч буй иргэний зөвшөөрөлтэйгээр тухайн иргэний гар утасны камерын дүрсийг нээн харж, харилцах боломжтой болсон юм.

Ингэснээр тухайн нөхцөл байдалтай шууд танилцах, зөвлөгөө өгөх, болж буй үйл явдалд бодит үнэлэлт, дүгнэлт өгөх, үйл явдлыг баримтжуулах зэрэг олон давуу талтай болж байгаа аж.

Эх сурвалж: ЦЕГ

Индонезид болсон газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 268 болжээ
Индонезид болсон газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 268 болжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.