Газрын харилцааны багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын харилцааны багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

/2022.11.17/ УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Гэвч төслүүдийн хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх үеэр хариуцсан сайд нь байхгүй, мөн ажлын хэсгийн зүгээс өгч буй хариулт хангалтгүй байна гэж Улсын Их Хурлын гишүүд үзсэн юм. Тиймээс Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар,

  • Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,
  • Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,
  • Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,
  • Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,
  • Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулах шийдвэр гаргасан юм.
“Наран трейд“ ХХК-ийн газрыг нийтийн эзэмшилд авч, тохижуулахаар боллоо
“Наран трейд“ ХХК-ийн газрыг нийтийн эзэмшилд авч, тохижуулахаар боллоо
 
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.