/2022.11.14/ УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Шүүхийн шийдвэргүйгээр баривчлах гурван тохиолдол л байдаг. Гэтэл иргэн Д.Монголхүүг шүүхийн шийдвэргүйгээр хорьж, тэндээс нь хүмүүс аваад явах гэхээр хүн хулгайлсан гэмт хэрэг болж, ял эдлэхдээ тулаад байна. Шүүхийн шийдвэрүүд нь хоорондоо маш их зөрчилтэй байна. Тиймээс бид энэ асуудал дээр Ажлын хэсэг гаргаж ажиллана. Монгол Улсад шүүхийн шийдвэргүйгээр баривчлах тохиолдол маш их байна. Ардчилсан нам энэ асуудалд тууштай тэмцэнэ гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэлээ.
Холбоотой мэдээ: “Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах явдал газар авчээ“