Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “UNSEND” аяныг эхлүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “UNSEND” аяныг эхлүүллээ

2022.11.14/: Цахим хэрэгсэл ашиглан үйлдсэн залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, залилах гэмт хэрэгтэй тэмцэхэд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “UNSEND” аяныг эхлүүллээ.

“UNSEND” аяныг Цахим хөгжлийн яам, Монгол банк, Монголын банкны холбоодтой хамтран энэ оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд “Бүү шилжүүлээрэй” уриа дор хамтран эхлүүлж байна.

Аяны нээлт өнөөдөр /2022.11.14/ Монгол банканд зохион байгуулагдаж, нээлтэд Монгол банкны гүйцэтгэх захирал Л.Амар, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван, Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Билгүүтэй болон албаны хүмүүс оролцлоо.

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 10 сарын байдлаар 10.300 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн нь энэ онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 32,8 хувийг эзэлж байна. Бүртгэгдсэн залилах гэмт хэргийн 88,2 хувь буюу 8056 гэмт хэрэг нь цахим орчин ашиглан үйлдэгджээ.

Эх сурвалж: ЦЕГ

Вьетнам Улсын иргэд ирэх сарын 1-нээс цахимаар виз мэдүүлнэ
Вьетнам Улсын иргэд ирэх сарын 1-нээс цахимаар виз мэдүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.